
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяны нээлтийн арга хэмжээнд оролцохоор Өмнөговь аймагт хүрэлцэн ирсэн Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт болон банк, санхүүгийн салбарын удирдлагууд аймгийн Санхүүгийн боловсролын төв, Өмнөговь аймаг дахь Монголбанкны салбарын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус үйл ажиллагаанд Капитрон банк, Төрийн банк болон Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлууд холбогдох албаныхан оролцож, санхүүгийн боловсролын төвийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй хөтөлбөр, сургалт, арга хэмжээний талаар мэдээлэл авлаа.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

Өмнөговь аймаг иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хүүхэд, залуучуудад санхүүгийн зөв мэдлэг, дадал хэвшил төлөвшүүлэхэд бодлогоор анхаарч, Санхүүгийн боловсролын төвийг байгуулан ажиллаж байгаа нь онцлог бөгөөд орон нутгийн түвшинд хэрэгжүүлж буй сайн туршлага болж байгааг зочид, төлөөлөгчид онцоллоо.
Мөн цаашид санхүүгийн боловсролын чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлагыг өргөжүүлэн түгээн дэлгэрүүлэх, иргэд, хүүхэд, залуучуудын санхүүгийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.









