
Монголбанкны мөнгөний бодлого, түүний хэрэгжилтийн тогтолцоог сайжруулах чиглэлээр хамтран ажилласан Олон Улсын Валютын Сангийн (ОУВС)-гийн техник туслалцааны багийн хаалтын уулзалт /2026.10.09/ боллоо.
Техник туслалцааны хүрээнд Монголбанкны мөнгөний бодлогын тогтолцоо, үйл ажиллагаа, эдийн засгийн төсөөллийн загварт үнэлгээ хийж, тэдгээрийн найдвартай байдал, үр нөлөөг сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулав.
Тухайлбал, ОУВС-гийн баг Монголбанкны мөнгөний бодлогын арга хэлбэрийг нарийвчлан судалж, түүнийг боловсронгуй болгох талаар бодит, үнэ цэнтэй зөвлөмж өгсөн. Мөн, нээлттэй захын үйл ажиллагаа, заавал байлгах нөөц, байнгын санхүүжилтийн хэрэгсэл, гадаад валютын дуудлага худалдаа зэрэг мөнгөний бодлогын хэрэгслүүдийг хөгжүүлэх чиглэлээр санал, зөвлөмж өгч, цаашид техникийн дэмжлэгээ үргэлжлүүлэн үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Монголбанк 2014 оноос эхлэн мөнгөний бодлого боловсруулах, эдийн засгийн төлөвийг төсөөлөх, бодлогын хувилбаруудын үр нөлөөг шинжлэхэд улирлын төсөөллийн загвар (QPM)-ыг ашиглаж ирсэн. Энэ удаагийн техникийн туслалцаагаар уг загварын бүтэц, валютын ханш болон хүүгийн түвшний тооцоолол, эдийн засгийн чиг хандлагын төсөөлөл зэрэг асуудлыг цогцоор нь авч үзэж, сайжруулах боломжийг тодорхойллоо.
Мөн эдийн засгийн төсөөллийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, загварын ашиглалт, хөгжүүлэлтийг сайжруулах, Монголбанкны мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллав.
Хаалтын уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт ОУВС-гийн техник туслалцааны багийнханд хандаж мэргэжлийн дэмжлэг, зөвлөгөө үзүүлсэнд талархал илэрхийлж, мөнгөний бодлогын тогтолцоог боловсронгуй болгох, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлоход энэхүү хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулсныг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд талууд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, мөнгөний бодлогын шинжилгээ, эдийн засгийн төсөөллийн аргачлалыг сайжруулах, бодлогын шийдвэр гаргалтын чанарыг дээшлүүлэх, мөнгөний бодлогын хэрэгслүүдийг боловсронгуй болгож, шилжих механизмыг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжтой болохыг онцоллоо.










