
Монголбанкны дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн Олон улсын мэргэшсэн нягтлан бодогчдын "АМИРА" нийгэмлэгтэй хамтран “Certified Circle+ Knowledge Sharing” өглөөний уулзалтыг зохион байгууллаа.
“Мөнгөний бодлого ба бизнесийн орчин” сэдэвт уулзалтын зочноор Монголбанкны Ерөнхий эдийн засагч Н.Батсайхан уригдан оролцож, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл”-ийн төслийг танилцуулсан.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Тэрээр танилцуулгынхаа хүрээнд Монголбанкны экосистем болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөг танилцуулж, ирэх жилийн бизнесийн орчин, олон улсын нөхцөл байдал, төсөөллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал солилцлоо. Мэдлэг хуваалцах энэхүү уулзалтад банк, санхүү, бизнесийн салбарын нийт 37 байгууллагын 80 гаруй төлөөлөгч оролцов.
#Монголбанк | #BankofMongolia | #BoM












