
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг эрхэм хүндэт ард иргэд Та бүхэндээ өргөн дэвшүүлье!
Монголбанк үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг бэхжүүлэх үндсэн зорилтын хүрээнд бодит ахиц, үр дүн гарган ажиллаж байна. Гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшинд хүрч, банк, төлбөрийн системийн шинэчлэл эрчимжиж, санхүүгийн дижитал шилжилт, олон улсын хамтын ажиллагаанд тодорхой ахиц дэвшил гарлаа.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Цаашид Монголбанк мөнгөний бодлогын үр нөлөөг иргэн, өрх бүрт хүргэж, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн үнэ цэнэ, санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалан, улс орны тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулахын төлөө хариуцлагатай, тууштай ажиллах болно.
Монгол түмний эв нэгдэл, төрт ёс, өв соёл, тусгаар тогтнолын эрхэм бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадамдаа хотол олноороо хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай!
#Монголбанк | #BankofMongolia | #BoM








