Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт: 2026 оны наймдугаар сард жилийн инфляц улсын хэмжээнд 12.5 хувь, Улаанбаатар хотод 11.6 хувь болж, өмнөх сараас бага зэрэг буурлаа. Үүнд мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.
Суурь инфляц 6.8 хувьтай байгаа нь үнийн өсөлтийн суурь дарамт тогтворжиж эхэлснийг харуулж байна. Гэвч шатахуун, эрчим хүч, цалин болон төсвийн зардлын өсөлтөөс шалтгаалан инфляц дахин нэмэгдэх эрсдэл хэвээр байна.
Иймд Мөнгөний бодлогын хороо инфляцын өнөөгийн бууралтаас гадна ирэх улирлуудад үүсэж болзошгүй дарамт, эрсдэлийг хамтад нь харгалзан шийдвэрээ гаргалаа.
Дэлгэрэнгүйг: https://www.mongolbank.mn/mn/r/13003
#Монголбанк | #BankofMongolia | #BoM