Монголчууд цахим спортын ертөнцөд нэрээ тодоор дуурсгаж байгаа энэ цаг үед Counter Strike (CS) хэмээх тоглоом Монголын хүүхэд багачуудын дунд тэртээ 26 жилийн өмнө хэрхэн түгэн дэлгэрсэн талаар сонирхолтой товч түүхийг хүргэж байна.
Эх сурвалж: History photographed

2000-аад оны үед Монголын нэгэн залуу лам интернет кафед "орхимж"-тойгоо тухлан сууж, тухайн үеийн хамгийн алдартай онлайн тоглоомуудын нэг болох Counter-Strike 1.6-г тоглож буй гэрэл зураг олон нийтийн анхаарлыг татаж байлаа.
Counter-Strike тоглоом анх 1999 онд Half-Life тоглоомын шүтэн бишрэгчдийн бүтээсэн нэмэлт хувилбар хэлбэрээр гарч ирсэн түүхтэй. Харин 2003 онд нээлтээ хийсэн 1.6 хувилбар нь дэлхий даяар хамгийн олон тоглогчтой байлдаантай тоглоомуудын нэг болж чадсан юм.
Энэ тоглоом Ази, Европ, Америк тивийн интернет кафе, дотоод сүлжээгээр холбогдсон тоглоомын газруудад жинхэнэ шуурга тарьж, тухайн үеийн цахим спортын эхлэлийг тавихад чухал үүрэг гүйцэтгэжээ. (Олон ч Монгол хүүхэд хонон өнжин тоглож, тоглоомын донтолт гэсэн оноштойгоор Сэтгэцийн Эрүүл Мэндийн Төвд хэвтэж эмчлүүлсэн байдаг.) Тухайлбал, World Cyber Games зэрэг олон улсын тэмцээнүүдэд асар олон үзэгч, тоглогч цуглардаг байв.
Тухайн үеийн нэгэн үеийн залуусын хувьд найз нөхөдтэйгөө интернет кафед хэдэн цагаар Counter-Strike тоглож суух нь өсөж торних, хүүхэд насных нь амьдралын салшгүй нэг хэсэг байлаа.
Монгол Улс ч уг давлагаанаас хоцроогүй. Улс орон даяар интернет кафе олноор нээгдэж байсан бол нөгөө талд нь коммунист дэглэмийн үед олон арван жил хавчигдан хязгаарлагдсан буддын шашин дахин сэргэж, олон залуу хөвгүүд хийдэд шавилан суух болсон цаг үе байв.
Харин энэ ламхайн хувьд хоёр өөр ертөнц нэг л гар дээр, компьютерын гарын товчлуурын өмнө огтлолцож байжээ.
Өөрөөр хэлбэл, уламжлалт шашны амьдрал болон орчин үеийн цахим ертөнц нэгэн интернет кафены компьютерын ард ийнхүү уулзсан нь энэ аж.