
🇲🇳🎖 Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 224 дүгээр зарлигаар Зам, тээврийн салбарт стратегийн ач холбогдол бүхий Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127,1 км төмөр замын төслийг удирдлага, зохион байгуулалтаар ханган үндэсний инженер, техникийн боловсон хүчин болон техник хэрэгслийн нөөцийг мэргэжлийн өндөр түвшинд бүрдүүлж, бүтээн байгуулалтыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлэн Монгол Улсын тээврийн дэд бүтэц, логистикийн чадавхийг нэмэгдүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулууныг “Монгол Улсын Гавьяат эдийн засагч” цолоор шагналаа.