
♦️ “Даян дэлхийн тогтвортой тээврийн форум-2026” өнөөдөр БНХАУ-ын Бээжин хотноо эхэллээ.
♦️ Тус форумд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун тэргүүтэй зам, тээврийн салбарын төлөөлөгчид оролцож байна.

♦️ Форумын хүрээнд өнөөдөр 17:00–18:30 цагт “Сайд нарын форум” зохион байгуулагдана. Энэ үеэр “Тогтвортой тээврийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Даян дэлхийн хөгжлийн санаачилга болон Даян дэлхийн засаглалын санаачилгыг хэрэгжүүлэх нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
♦️ Есдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд үргэлжлэх тус форумаар дэлхийн тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой тээврийн хөгжлийг дэмжих чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэнэ.