
🔍 Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн (ШУТИС) Барилга, архитектурын сургуулийн “Авто замын инженерчлэл”, “Гүүрийн инженерчлэл” мэргэжлээр суралцаж буй оюутнууд багш нарын хамт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлсэн Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт (Толгойт) чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцаж, онолын мэдлэгээ бодит инженерийн шийдэл, технологитой холбон судаллаа.

🔰 Танилцах аяллын хүрээнд оюутнууд Бөхөг голын 35 метр урт гүүр, Монгол Улсын хамгийн урт төмөр замын гүүр болох Туул голын 476 метр урт гүүрийн хийц, бүтээц болон барилгын технологийн онцлогтой танилцав.
🔰 Мөн Эмээлт орчимд баригдсан 50 метр урт, 11.5 метр өргөн, 6 метр өндөр хоёр түвшний нүхэн гарц, түүнтэй огтлолцох 960 метр урт, 23.8 метр өргөн, дөрвөн эгнээ авто замын инженерийн шийдэл, бүтээн байгуулалтын ажлыг газар дээр нь судаллаа.
🔰 Түүнчлэн Толгойт чиглэлийн 24 болон 35 метр урттай дам нуруут гүүрүүдийн угсралтын технологи, зөрлөг, өртөөний замын дээд бүтцийн бүрэлдэхүүн болох бетон дэр, зам төмөр, бэхэлгээний хийц, ашиглалтын онцлогтой танилцаж, төслийн инженерүүдээс мэргэжлийн мэдээлэл авч, санал солилцов.
🔰 Энэхүү танилцах аялал нь ирээдүйн инженерүүдэд онолын мэдлэгээ практиктай холбох, төмөр зам, гүүр, авто замын инженерчлэлийн шийдлийг бодит орчинд судлах, салбарын мэргэжилтнүүдийн туршлагаас суралцах боломж олгосноороо ач холбогдолтой юм.
🇲🇳 Монгол Улсын дэд бүтцийн хөгжилд хувь нэмрээ оруулах ирээдүйн инженерүүддээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!