
🔹 Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
🔹 Тус хэлэлцүүлэгт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөл оролцож, төрийн өмчит компанийн засаглал, өмчлөлийн бодлогын шинэчлэлийн хүрээнд хэлэлцэж буй асуудлуудтай танилцлаа.
🔹 Монгол Улсын Их Хурлаас 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.