
Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Алмас Сейтакыновыг /2026. 10.15/ хүлээн авч уулзлаа. Монгол Улс Бүгд Найрамдах Казахстан Улстай “Стратегийн түншлэл”-ийн хэмжээнд харилцаж, Төв Азийн бүс нутаг дахь чухал түнш орны хувиар Олон улсын тавцанд болон улс төр, худалдаа, эдийн засаг зэрэг нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллаж байна.


💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:
Казахстан улсын тухайд Лондоны үнэт металлын биржийн Good delivery жагсаалтад бүртгэлтэй алт цэвэршүүлэх хоёр үйлдвэртэй. Тиймээс тус үйлдвэрүүдэд Монгол Улсын алтыг цэвэршүүлэх боломжтой эсэх, улмаар Монгол улсад алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах тал дээр хамтран ажиллаж, хөрөнгө оруулах боломжтой эсэх дээр талууд харилцан мэдээлэл солилцов. Уулзалтын үеэр хоёр улсын хооронд төлбөрийн системийн хамтын ажиллагааг хөгжүүлж, Үндэсний төлбөрийн картуудыг харилцан хүлээн авах боломжтой талаар ч ярилцав.
Уулзалтад Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Алмас Сейтакынов, Элчин сайдын зөвлөх Рашид Жубаев, Монголбанкны Эрдэнэсийн сангийн Ахлах эдийн засагч Т.Тэлмэн нар оролцлоо.









