
📌Мөрдөн шалгах алба үүсэж хөгжсөний 80 жилийн ой тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан Мөрдөн шалгах албаны олон жилийн хөдөлмөр, гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнав.
📌Хууль сахиулах салбар “Нээлттэй, шударга төр, хэрэгждэг хууль, хариуцлагатай тогтолцоо”-г бэхжүүлэх бодлогыг тууштай үргэлжүүлж Төр иргэний итгэлцэл - иргэн төвтэй эрх зүйн реформыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

📌Хууль зүйн салбарын алба хаагчдын нийгмийн баталгааг хангах хүрээнд 15 мянган айлын орон сууц, түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх, орон сууцны урьдчилгааг 10 хувьд хүргэх чиглэлээр ажиллаж байна.