
Мьянмарын төрийн албан тушаалтан тус улсын нийслэл Нейпьидо хотод 2026 оны аравдугаар сарын 19-нд Их Британийн хаан III Чарльзын илгээсэн захидал болон номуудыг Мьянмарын өмнөх удирдагч Аун Сан Су Чид гардуулж байна. Эх сурвалж: Мьянмарын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч.
Даваа гарагт Мьянмарын цэргийн дэмжлэгтэй Засгийн газар тус улсын өмнөх удирдагч Нобелийн шагналт Аун Сан Су Чигийн одоогийн гэрэл зургийг нийтэллээ. Эрх баригчдын мэдээлснээр, түүнд Их Британийн III Чарльз хаанаас илгээсэн номнууд болон захидлыг гардуулсан байна.
Мьянмарын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдээлэлдээ төрийн албан тушаалтнууд Аун Сан Су Чид “The Land Gardeners: Soil to Table” болон “Soil: The World at Our Feet” гэсэн хоёр ном, битүүмжилсэн дугтуйтай захидал, мөн III Чарльз хаанаас илгээсэн дипломат албан бичгийг гардуулсан гэжээ.
- Аун Сан Су Чи өдгөө 81 настай бөгөөд 2021 оны хоёрдугаар сараас хойш хоригдож байна. Тухайн үед цэргийнхэн түүний тэргүүлсэн засгийн газрыг түлхэн унагаж, иргэний удирдлагуудыг баривчилсан юм.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:
Энэхүү үйл явдал нь 2021 оны төрийн эргэлтээс хойш хаана байгаа болон эрүүл мэндийнх нь талаар тодорхой мэдээлэл авахад хүндрэлтэй байсан Аун Сан Су Чи гадаадын талаас холбоо харилцаа хүлээн авч буй ховор тохиолдол болж байна. Аун Сан Су Читай уулзах хүсэлт гаргаж байсан ч гадаадын ямар ч улсын удирдагч, тусгай элч түүнтэй олон нийтэд ил тод уулзаагүй байна.
Энэ оны дөрөвдүгээр сард түүнийг гэрийн хорионд шилжүүлжээ. Мьянмар улсын цэргийн эрхэтнүүдийн эрхшээл дор зохион байгуулсан сонгуулийн дараахан түүнийг шилжүүлсэн бөгөөд уг сонгуулиар төрийн эргэлтийг удирдсан Мин Аун Хлайн Ерөнхийлөгчөөр томилогдсон юм.
Наймдугаар сард Аун Сан Су Чи Олон улсын Улаан загалмайн хорооны төлөөлөгчтэй уулзсан гэж Мьянмарын эрх баригчид мэдээлсэн. (Энэ мэдээг ҮГ.МН хүргэж байсан билээ) Түүний эрүүл мэнд, биеийн байдлын талаар олон жилийн турш асуулт, эргэлзээ байсаар ирсэн юм. Тэрээр өдөөн турхирсан, авлига авсан, сонгуулийн луйвар хийсэн, төрийн нууцын тухай хууль зөрчсөн зэрэг олон төрлийн хэрэгт буруутгагдан, одоогоор тусгайлан тогтоосон оршин суух байранд 18 жилийн хорих ял эдэлж байна.
Аун Сан Су Чи өөрт нь тулгасан бүх ялыг няцаасаар ирсэн.










