
Тамирчдыг чингэлэг хэлбэрийн сууцанд (контейнер) байрлуулахад тав тухтай орчин бүрдүүлэх амаргүй нь ойлгомжтой. Гэсэн ч Айчи-Нагоягийн Азийн наадмын зохион байгуулагчид орны уртасгагч болгон ашиглах боломжтой зөөлөн сандлууд нь өндөр нуруутай тамирчдын тав тухыг нэмэгдүүлэх боломжтой байсан гэж мэдэгдлээ.
Чингэлэг хэлбэрийн угсармал сууцанд байрлаж буй тамирчид өрөө давчуу, ор жижиг байна хэмээн олон нийтийн сүлжээнд гомдол гаргасан байна. Тамирчдын уламжлалт тосгон бариагүй гэх шүүмжлэлд өртөөд байгаа наадмын зохион байгуулагчдын хувьд дээрх гомдол "муу дээрээ муухай, муухай дээр улцан" болгож байгаа аж.

Зургийн тайлбар: Нагоя хотын Азийн наадмын Тамирчдын сууцанд ор болон ахуйн хэрэглээний зүйлсийг бэлтгэсэн байдал
Ням гарагт хэвлэл мэдээллийнхэнд Нагоя хотын Гардэн Пиер боомтын орчимд байрлах чингэлэг хэлбэрийн тамирчдын сууцтай танилцах боломж олгосон юм. Гаднаас нь харахад уг байгууламжууд минималист хэв маягтай, Лего тоглоомоор угсарсан хотхон мэт харагдаж байв.
Хэвлэлийнхэний онцолсноор модон доторлогоотой өрөөнүүд авсаархан, орнууд нь богинохон харагдаж байсан ба ялангуяа өндөр нуруутай сагсан бөмбөгчдөд хүндрэл учруулахаар байсан аж. Харин тусдаа, уужим хоолны танхим болон өдөр тутмын хэрэгцээт барааг худалдаалдаг дэлгүүр нь байрны зай талбайн давчуу байдлыг нөхөх зорилготой аж.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Өмнөд Солонгосын баг эрэгтэй сагсан бөмбөгийн тамирчдаа аль хэдийн зочид буудал руу нүүлгэжээ. Харин Азийн Наадмын тамирчдын байр хариуцсан Дэд захирал Юта Мацуо болон түүний багийнхан борооноор ч үл ажран, хэвлэлийнхэнд энэхүү байрлах нөхцөлийг бүрдүүлсэн “Тогтвортой хөгжлийн” үндэслэлээ тайлбарласан юм.
Бидэнд ирсэн хүсэлт, гомдлын дийлэнх нь орны хэмжээтэй холбоотой байсан. Ялангуяа сагсан бөмбөгчид болон биеийн галбир томтой бусад тамирчдаас ийм хүсэлт олон ирсэн.
гэж Мацуо сэтгүүлчдэд ярьжээ.
Тэрбээр үргэлжлүүлэн:
Нэг өрөөнд олон ор байрлуулж, олон хүн хамт амьдрах үед өрөөний зай талбай нэлээд давчуу санагдаж байгаа байх. Японд цоо шинэ байгууламжуудыг шинээр барих нь улам бүр хүндрэлтэй болж байна. Тиймээс одоо байгаа байгууламжуудыг аль болох үр ашигтай ашиглахын зэрэгцээ тамирчдын хэрэгцээ шаардлагыг зохих ёсоор хангах асуудлаар бид цаашид ч сайжруулалт хийсээр байх болно.
хэмээн мэдэгджээ.
Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Хавьер Гарсиа Альварес тамирчдын байрлах нөхцөлийг шүүмжилсэн байна.
Тэрбээр Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа:
Ялангуяа 185, 190 сантиметр өндөртэй сагсан бөмбөгчдийн хувьд ийм нөхцөлд байрлах амаргүй. Иймэрхүү тамирчдын тосгонд ирээд ийм байдалтай тулгарахаар дасан зохицохоос өөр аргагүй болдог. Бараг л майхантай аялал, зуслан шиг санагдаж байна.
гэжээ.
Энэтхэг улс ч мөн тивийн спортын томоохон наадамд оролцохын өмнө зарим тамирчнаа цаг агаар, орчны нөхцөлд дасгах зорилгоор ижил төстэй чингэлэг хэлбэрийн сууцанд байрлуулж байсан аж.










