Цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлгээр шүдний цоорол, харааны өөрчлөл, хавтгай тавхайн өвчлөл түгээмэл байна.
✅Хүүхдийн шүдний эрүүл мэнд нь биеийн ерөнхий эрүүл мэндтэй шууд холбоотой. Нэг ширхэг шүд цоорсон байсан ч халдвар тархах, хоол боловсруулах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх зэрэг эрсдэл дагуулдаг тул эрт илрүүлгийн үеэр шүдний өвчлөлтэй хүүхдүүдийг дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэн, цаашдын оношилгоо, эмчилгээнд хамруулж байна.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
✅Мөн эрт илрүүлгийн үзлэгээр хүүхдүүдийн дунд хавтгай тавхайн эмгэг буюу хөлийн улны нум хангалттай хөгжөөгүй, эсвэл удаан хугацаанд тохиромжгүй гутал өмсөх зэргээс үүдсэн эмгэг юм. Энэ нь хөлийн байрлалд өөрчлөлт үүсгэж, улмаар биеийн тэнцвэр алдагдах, нурууны байрлалд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
✅Иймд хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт үед нь илрүүлж, шаардлагатай тусламж үйлчилгээнд шуурхай хамруулахын зэрэгцээ эцэг эх, асран хамгаалагчдын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.