Гүйлтийн тэшүүрийн эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаанд Нидерландын Йоррит Бергсма хол тасархай барианд орж, Олимпын аварга боллоо.

40 настай " нисдэг холланд" 12 жилийн дараа Олимпын наадмаас алтан медалийг дахин хүртлээ.
"Милан Кортина 2026" өвлийн олимпыг дуусгаад зодог тайлна гэж мэдэгдсэн Бергсма ийнхүү сүүлчийн уралдаанаа ялалтаар өндөрлүүллээ. Йоррит Бергсма мөн тэшүүрийн төрөлд Олимпын алтан медалийг хамгийн ахмад настайдаа хүртсэн тэшүүрчин болсон юм.
