
Хичээлийн шинэ жил эхэллээ. 2026-2027 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 340 сургуульд 422 мянга, сургуулийн өмнөх боловсролын 653 байгууллагад 126 мянга гаруй хүүхэд суралцана. Мөн 44 мянга гаруй багш, ажилтан эдгээр байгууллагад ажиллана.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр өнөөдөр /2026.09.01/ нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.
Тус сургуульд нийслэлийн есөн дүүрэг болон хөдөө орон нутгийн тусгай хэрэгцээт 380 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд энэ жил нэгдүгээр ангид 48 сурагч элссэн байна.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Шинэ хичээлийн жилд сургуулийн спорт зааланд их засвар хийж, сурагчдыг тайвшруулах өрөө танхим шинээр тохижуулан байгуулжээ. Мөн хүүхдүүдийн суралцах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн бүтээн байгуулалт, засварын ажлуудыг хийсэн гэдгийг 70 дугаар сургуулийн захирал М.Түвшинжаргал хэлэв.
Нээлтийн үеэр НИТХ-ын дарга Д.Ихбаяр ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн багш, ажилтан, сурагчдын эцэг эхэд талархал илэрхийлээд, нийслэлийн зүгээс хүүхэд бүрт боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх, сурч хөгжих орчин нөхцөл, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах асуудлыг нэн тэргүүнд тавьж ажиллахаа онцоллоо.









