-Энэ жилийн бага ангийн хөтөлбөр бол хүүхдүүдийг залхаахгүй, уян хатан байлгах, дасгах, сэтгэл зүйн таатай нөхцөлөөр сургах гэсэн ийм онцлогтой. Үүнийг бүрдүүлэхийн тулд бүх ширээ сандлыг олон янзаар угсардаг трапец хэлбэртэй, зөөлөн, зөөхөд хялбар болгосон.
Бүх ангид нь ухаалаг самбар тавьсан. Ангиудад STEAM сургалтын хэрэглэгдэхүүнүүд авч өгсөн. Багшийн нөүтбүүк болон тоног төхөөрөмжийг бүрэн шийдсэн. Шинэ хөтөлбөрийн хэрэгжилтийг захирлууд болон менежерүүд их сайн ойлгож орчинтой нь, үйл ажиллагаатай нь уяж явах ёстой.