
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.11.24/ болж, Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцлээ.
Хуралдаанд, нийслэлийн 2027 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Сүх-Очир танилцуулав.

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг боловсруулах явцад хийсэн нийгмийн танадалтын судалгаагаар иргэд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлаар агаарын бохирдол, автозамын түгжрэлийг нэрлэсэн байна. Харин бодлогын шийдвэр гаргахдаа, иргэдийн халааснаас шууд мөнгө татах замаар асуудлыг шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ.
Эх сурвалж: https://khural.ulaanbaatar.mn/news/HOT/2282