Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан БНХАУ-ын Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр хотын үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов.
Мөн Улаанбаатар хотын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг Бээжин хотын зах зээлд гаргах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг онцоллоо.