Нийтийн тээвэр, такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг нийтийн тээврийн салбарт ажиллаж, бодит нөхцөл байдалтай танилцлаа. Оргил ачааллын цагт нийтийн тээврийн хүртээмж ямар байгаа, иргэдэд үйлчилж байгаа нийтийн тээврийн стандарт, шаардлагууд хэр хангагдаж байгаад хяналт тавихаар НИТХ-ын төлөөлөгчид, ажлын алба, бусад холбогдох бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Замын түгжрэлтэй холбоотойгоор автобуснууд хугацаандаа ирэхгүй, иргэд 20-оос дээш минут автобус хүлээх, аппликейшн бодит байдлыг мэдээлэхгүй, автобус хаана явааг харуулахгүй байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байна.
Хүйтний эрч чангарч байгаа энэ үед нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, богино эргэлтийн арга хэмжээ авах зэрэг ажлуудыг боломжит хувилбараар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
#Нийтийнтээвэр
#Таксиүйлчилгээ