Nvidia (NASDAQ: NVDA) компанийн хувьцаа даваа гарагийн өглөө 1.9 хувиар өсөж, технологийн салбарын нийтлэг уналтыг сөрөн зогслоо. Энэ нь тус компани хувьцаагаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрийн хэмжээг 150 тэрбум ам.доллараар өсгөснөө зарласны дараа болсон үйл явдал юм.
Зургийн тайлбар: Nvidia компанийн бүх цаг үеийн хувьцааны хөдөлгөөнийг харууллаа.

Ингэснээр чип үйлдвэрлэгч компанийн хувьцаагаа эргүүлэн худалдан авах боломжит нийт хөрөнгийн хэмжээ 235 тэрбум ам.долларт хүрч байна. Удирдлагын зүгээс уг хөтөлбөрийг 2028 оны санхүүгийн жил хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Энэхүү дөрөвний нэг их наяд ам.долларт дөхсөн зөвшөөрөл нь Nvidia компанийн хөрөнгө оруулагчдад өгөөж хүртээх стратегид томоохон өөрчлөлт гарсныг харуулж байна.
2020, 2021 онуудад тус компанийн хувьцаагаа эргүүлэн худалдан авах үйл ажиллагаа бараг байгаагүй. Харин хиймэл оюун ухааны үүсгэгч технологийн өсөлт Nvidia-гийн санхүүгийн байдлыг эрс өөрчилснөөр хувьцаа эргүүлэн худалдан авах хэмжээ огцом нэмэгджээ.
Тухайлбал, хувьцаа эргүүлэн худалдан авах зардал 2023 оны санхүүгийн жилд ойролцоогоор 10 тэрбум ам.доллар байсан бол 2025 оны санхүүгийн жилд бараг 34 тэрбум ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн жил 50 тэрбум ам.долларын хувьцаа эргүүлэн худалдан авах зөвшөөрөл олгосон нь асар том шийдвэрт тооцогдож байсан бол энэ удаагийн 150 тэрбум ам.долларын нэмэгдэл нь компанийн түүхэн дэх хамгийн том өсөлт болж байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Хувьцааг зах зээлээс эргүүлэн худалдан авах нь эргэлтэд байгаа хувьцааны тоог бууруулж, нэгж хувьцаанд ногдох ашгийг (EPS) нэмэгдүүлдэг. Гэхдээ ийм хэмжээний хөтөлбөр баталсан нь үндсэндээ компанийн удирдлагын өөрийн бизнесийн ирээдүйд итгэж байгааг илэрхийлсэн алхам юм.
Nvidia компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Женсен Хуанг:
NVIDIA-гийн өсөлтийг хиймэл оюун ухаан болон хурдасгасан тооцоололд шилжиж буй, нэг үеийн туршид ганц тохиох платформын өөрчлөлт хөдөлгөж байна. Бидний бий болгож буй мөнгөн урсгал нь энэхүү өөрчлөлтийг урагшлуулах технологид хөрөнгө оруулахын зэрэгцээ хувьцаа эзэмшигчдэд хөрөнгө буцаан олгох боломжийг бүрдүүлж байна. Энэхүү зөвшөөрөл нь бидний өмнө нээгдэж буй урт хугацааны боломжид итгэлтэй байгааг илэрхийлж байгаа юм.
гэжээ.
Уолл Стритийн шинжээчид ч мөн энэ байр суурийг голчлон дэмжиж, уг алхмыг компанийн дотоод итгэл үнэмшлийн хүчтэй илэрхийлэл гэж үзэж байна.
Mizuho компанийн технологи, медиа, харилцаа холбооны салбарын (TMT) мэргэжилтэн Жордан Клейн:
Энэ нь хувьцааны үнэлгээг дахин өсгөхөд хүргэхгүй байж болох ч NVDA компанийн хувьцаа эзэмшигчдэд өгөөж хүртээхэд ач холбогдол өгч байгааг, мөн өөрийн хувьцааг 13–14 дахин ашгийн харьцаатай үнэлэгдэж буй нөхцөлд маш сонирхолтой хөрөнгө гэж үзэж байгааг илтгэж байна.
хэмээн тэмдэглэжээ.










