"NVIDIA" компанийн ажилтнууд гүйцэтгэх захирал Женсен Хуангыг эргэн ирэхэд нь нижигнэсэн алга ташилтаар, нэрийг нь уухайлан хашхирч угтсан байна. Тэр ч байтугай нэгэн эмэгтэй ажилтан олны дундуур гүйн очиж, түүнийг чанга тэвэрсэн нь олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэгт тод гарчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын оролцоотойгоор Женсен Хуанг компанийн удирдлагад эргэн ирж байгаа нь энэ юм. Түүнийг Калифорни мужийн Санта-Клара хотод байрлах компанийн төв оффисын үүдний танхимд ажилтнууд нь хүрээлэн авч, халуун дотноор угтан мэндчилсэн байна.

Ажилтнуудынхаа баяр хөөртэй угталтын үеэр Хуанг гараа цээжиндээ тавин:
Надад хоёр дахь боломж олгосон та бүхэнд баярлалаа. Энэ удаад би өмнөхөөсөө илүү сайн гүйцэтгэх захирал байх болно.
гэж хэлсэн байна.
Тэрээр энэ удаа өөрийнх нь таних тэмдэг болсон хар савхин хүрэмний оронд даруухан загвартай, хар хөх өнгийн Dior брэндийн хүрэм өмсжээ. Женсен Хуанг өмнө нь уг хүрмээ Сөүл хотод айлчлах үеэрээ мөн өмсөж байсан аж.

