Даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Персийн булангийн орнуудын дөрвөн чухал удирдагчтай утсаар ярьж, АНУ болон Израилийн Иранд хийсэн довтолгоо бүс нутгийн хэмжээний мөргөлдөөнд хүрч болзошгүй аюултайг анхааруулжээ.

Владимир Путин Саудын угсаа залгамжлах ханхүү Мохамед Бин Салмантай ярьсны дараа Кремль мэдэгдэлдээ “Талууд мөргөлдөөний бүс нутаг тэлэх бодит эрсдэлд санаа зовниж буйгаа илэрхийллээ. Энэ мөргөлдөөн нь Арабын хэд хэдэн нутаг дэвсгэрт аль хэдийн нөлөөлөөд байгаа бөгөөд сүйрлийн үр дагаварт хүргэж болзошгүй” гэсэн байна.
Владимир Путин “Туйлын аюултай нөхцөл байдлыг” дипломат замаар шийдвэрлэх шаардлагатайг онцолсон бол Ханхүү Москва, Иран болон булангийн орнуудтай сайн харилцаатай учраас тогтворжуулах үүрэг гүйцэтгэж чадна гэдгийг тэмдэглэжээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
ОХУ АНУ болон Израилийн цохилтууд, мөн Ираны дээд удирдагч Али Хаменеийг хөнөөсөн явдлыг удаа дараа буруушаасаар ирсэн.
Путин мөн Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Mохамед Бин Заед Ад Нахяантай ярьсан байна. Кремлийн мэдээлснээр “Мөргөлдөгч талууд байлдааны ажиллагаагаа зогсоож, улс төр, дипломат үйл явц руу буцах шаардлагатайг онцолсон” гэжээ.
Түүнчлэн Катарын эмир Taмим Бин Хамад Аль Тханитай хийсэн ярианы үеэр “Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн тэлэх эрсдэл болон гуравдагч орнууд татагдан орох аюулд санаа зовниж буйгаа” илэрхийлсэн аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч мөн Бахрейны хаантай мөн утсаар ярьжээ.










