"Милан Кортина-2026" өвлийн олимпын наадам өндөрлөхөд нэг хоног үлдсэнтэй холбогдуулан АНУ-ын баг хаалтын ёслолын туг баригч тамирчдыг зарлалаа.


Олимпын наадмын дараа шигшээ багаасаа зодог тайлахаа мэдэгдсэн эмэгтэйчүүдийн хоккейн багийн ахлагч Хилари Найт болон уран гулгалтын тамирчин Эван Бейтс нарыг нэгдсэн улсын багийн тугчаар сонгожээ. Тав дахь удаагаа өвлийн олимпод оролцсноороо Хилари Найт эмэгтэйчүүдийн хоккейн төрөлд алтан медаль хүртэн шигшээ багийн түүхэнд хамгийн олон гоол /15/ болон хамгийн олон оноо /33/ авсан тамирчин болсон билээ. Олон жилийн турш өөрийгөө ижил хүйстэн гэдгээ нууж явсан Хилари өнгөрсөн онд албан ёсоор олонд мэдэгдсэн бөгөөд олимпын наадмын үеэр олон жил үерхсэн найз бүсгүй болох олимпын хошой медальт тэшүүрийн тамирчин Бриттани Боуд гэрлэх саналаа тавьсан юм.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Эван Бэйтсийн хувьд өөрийн эхнэр, хамтрагч уран гулгалтын багийн төрөлд алт, бүжгийн хосын төрөлд мөнгөн медаль хүртсэн гэсэн амжилтыг үзүүлжээ.











