Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт Кембрижийн олон улсын хөтөлбөр авсан зургаан сургууль бий болсон. Өнөөдөр хамгийн сүүлд 166 дугаар сургууль гэрчилгээгээ албан ёсоор гардаж авлаа. Хүртээмжийг тэгш хүргэхийн тулд бүс тус бүрд олон улсын хөтөлбөртэй сургуулиудыг бий болгож, авьяаслаг, шилдэг хүүхдүүдийг сурах боломжийг бид хангана.
Тийм учраас бүс тус бүр дээр 600 хүртэл хүүхдийн хүчин чадалтай, 300 хүртэлх хүүхдийн дотуур байр, багшийн байртай, олон улсын хөтөлбөртэй сургуулиуд бий болно. Олон улсын жишгийн дагуу 25-26 хүртэлх хүүхэдтэй ангиудыг нээж, сургалт явуулна.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
Төрөлжсөн ахлах сургуулийг орон нутаг болгонд дотуур байртай төлөвлөнө. Гэхдээ шинэ сургууль барих гэхээсээ одоо байгаа сургуулиуддаа түшиглэнэ. Ингэхдээ авьяаслаг хүүхдүүд өөрийнхөө ирээдүйд эзэмших сонирхолтой мэргэжлээр сурах боломжийг олгохын тулд дотуур байрыг багшийнх нь байртай төлөвлөж өгч байгаагаараа онцлогтой.
Тийм учраас ахлах сургуулийн хүүхдүүд сонголттой хөтөлбөрүүдээр хичээллэнэ. Заавал судлах, сонгон судлах хичээлүүдийн тоо өөрчлөгдөнө. Үүнд шаардлагатай хөтөлбөрийн өртгөөр нь сургуулиудыг санхүүжүүлнэ.
#төсөв2027