
🌐 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Олон улсын санхүүгийн корпораци (IFC)-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Маттье Лө Бланыг хүлээн авч уулзлаа.
🌐 Уулзалтаар талууд Багахангай - Хөшигийн хөндий - Эмээлт чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажлын өнөөгийн явц болон төслийн дараагийн шатны ажлыг урагшлуулахад шаардлагатай санхүүжилтийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
🌐 Олон улсын санхүүгийн корпораци нь дэлхийн жишигт нийцсэн томоохон төслүүдийг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт татах чиглэлээр арвин туршлагатай байгууллага бөгөөд энэхүү уулзалт нь тус чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.