
Олон Улсын Сумогийн Холбоо энэ сарын 16-нд ёкозүна асан Хакүхо Шо (Мөнхбатын Даваажаргал) тус холбооны ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсоныг зарлалаа. Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш “Тоёота Мотор” корпорацын ТУЗ-ийн дарга Акио Тоёода тус холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
Хакүхо өнгөрсөн оны зургадугаар сард Японы Сумогийн Холбооноос гарч, зодог тайлсныхаа дараа сүмог олимпын спортын төрөл болгох зорилгоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, мөн Олон Улсын Сумогийн Холбооны зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Холбооны албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ Хакүхо:
Холбооны өмнөх ерөнхийлөгч Акио Тоёода надад энэхүү чухал буухиаг итгэл хүлээлгэн шилжүүлсэн бөгөөд би Олон улсын сүмогийн холбооны ерөнхийлөгч хэмээх асар их хариуцлагатай албыг хүлээн авлаа.
хэмээн дурджээ.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:
Тэрбээр шинэ албан тушаалдаа орсон сэтгэгдлээ хуваалцахдаа:
Миний хувьд сумо бол амьдрал өөрөө юм. Сумогоор дамжуулан би хичээл зүтгэлийн үнэ цэн, бусдыг хүндэтгэх, талархаж явах, бэрхшээлтэй нүүр тулан тэмцэхийн чухлыг ойлгож авсан. Одоо би сумод ачийг нь хариулах ээлж минь ирсэн гэж бодож байна.
гэжээ.
Мөн холбооны шинэ Ерөнхийлөгчийн хувьд цаашдын зорилгоо илэрхийлэхдээ:
Сумогийн уламжлал, үзэл санаа, үнэт зүйлсийг эрхэмлэн хадгалахын зэрэгцээ дэлхийн улам олон улс орон, бүс нутагт сүмогийн гайхамшиг, үнэ цэнийг таниулж, хүүхэд багачууд болон залуу үед өвлүүлэн үлдээхийг хүсэж байна. Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрд сүмог хөгжүүлж буй хүмүүстэй хамтран, улс орон, соёл, хэлний ялгааг даван туулж ажиллах нь миний эрхэм зорилго юм. Тэр нь ‘сүмогоор дамжуулан дэлхийг нэгтгэх’ явдал билээ.
хэмээн онцолсон байна.










