Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Санхүүгийн зохицуулах хороо хамтран аймгийн иргэд, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн зах зээлийн боломж, бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулах зорилгоор санхүүгийн боловсролын өдөрлөг зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгт хамрагдсанаар:
• 1072 хувьцаа өвлөх, шилжүүлэхтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө авах
• Хувьцаа, бонд, хөрөнгө оруулалт зэрэг санхүүгийн зах зээлийн боломжуудтай танилцаж, мөнгөө өсгөх арга замыг судлах
• Банк бус санхүүгийн байгууллагуудын (ББСБ) бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл авах

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
• Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг судалж, санхүүгийн эрсдэлээ удирдах мэдлэгээ нэмэгдүүлэх
• Хуримтлал, хадгаламж болон санхүүгийн бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл авах
• Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай байгууллагууд болон арилжааны банкуудын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.
Санхүүгийн боловсролоо дээшлүүлж, санхүүгийн шинэ боломжуудтай танилцах өдөрлөгт өргөнөөр оролцохыг урьж байна.
Огноо: 2026.10.24
Цаг: 14:00
Байршил: Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театр