Өмнөговь аймаг Австралийн Флиндерсийн Их Сургуультай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй 75 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж буй оюутан А.Алтантуяа өөрийн сэтгэгдэл, туршлагаасаа хуваалцлаа.
Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар сургалтын төлбөрийн 50 хувь болон эрүүл мэндийн даатгалыг бүрэн санхүүжүүлж, Флиндерсийн Их Сургууль 25 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгодог бөгөөд оюутнууд 75 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэгтэйгээр суралцаж байна.