БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юүшэн болон холбогдох ажлын хэсэг Өмнөговь аймагт айлчиллаа. Аймгийн Засаг дарга, удирдлагууд хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.
Мөн айлчлалын хүрээнд ШУТИС-ын Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн оюутнуудтай уулзах, мод тарих үйл ажиллагаанд оролцлоо.
