

Өнөөдөр БНСУ-ын Жэжү өөртөө засах мужийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхийлөгч болон холбогдох албаныхан, Глобал Дэм академи, Жэжү Халла Их Сургууль (Cheju Halla University)-ийн удирдлага, төлөөлөгчид Өмнөговь аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтаар Өмнөговь аймаг болон БНСУ-ын Жэжү өөртөө засах муж хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцох, хүний нөөцийг хөгжүүлэх, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой ажлуудын талаар санал солилцов.

ЖЭЖҮГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУРШЛАГЫГ ӨМНӨГОВЬД НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ
Жэжү өөртөө засах муж нь байгаль, соёлын өвд түшиглэсэн аялал жуулчлалыг эдийн засгийн хөгжлийн чухал салбар болгон хөгжүүлсэн бүс нутаг юм.
Жэжүгийн албан ёсны аялал жуулчлалын статистикаар өдөрт 30 мянга гаруй жуулчид тус мужид ирдэг байна. Мөн 2026 оны эхний найман сарын байдлаар Жэжүд нийт 8.02 сая жуулчин ирсэн статистик гарсан байна.
Иймд Жэжүгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлчилгээний стандарт, жуулчны урсгалын менежмент, олон улсын зах зээлд сурталчлах арга туршлагыг Өмнөговийн говийн аялал жуулчлалтай уялдуулан судлах нь чухал ач холбогдолтой гэж талууд үзлээ.

Энэ хүрээнд Өмнөговь аймгийн байгаль, түүх, соёлын онцлогт тулгуурласан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг БНСУ-ын зах зээлд сурталчлах, Солонгосын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг мэргэшүүлэх, хоёр талын туршлага солилцох боломжийн талаар санал солилцов.
Мөн цаашид Өмнөговь аймагт олон улсын жуулчдын хүртээмжийг нэмэгдүүлэхэд шууд нислэг болон тээврийн холболтыг сайжруулах боломжийг судлах, аялал жуулчлалын хамтарсан бүтээгдэхүүн, маршрут бий болгох чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хөндлөө.
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Уулзалтын үеэр боловсролын салбарын хамтын ажиллагаанд онцгой анхаарч, Өмнөговь аймгийн сурагч, оюутнуудыг Жэжүгийн боловсролын байгууллагуудтай холбох, оюутан, сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжлийн болон хэлний сургалтад хамруулах боломжийн талаар хэлэлцлээ.

Түүнчлэн Жэжү Халла Их Сургууль (Cheju Halla University)-тай хамтран хоёр хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, оюутан солилцоо болон дадлага, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлахаар санал нэгдэв.
Тус их сургууль нь гадаадын их, дээд сургуулиудтай оюутан солилцоо, богино хугацааны сургалт зэрэг олон улсын хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд гадаадын байгууллага, их сургуулиудтай боловсролын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, оюутан, багшийн солилцоо болон дадлагын хөтөлбөрүүдийг хөгжүүлж байна.
ХАМТЫН АЖИЛЛАГААГ БОДИТ ҮР ДҮНД ХҮРГЭНЭ
Уулзалтаар талуудын байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг бодит ажил хэрэг болгох, тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Цаашид аялал жуулчлал, боловсролын салбарын хамтын ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, мэргэжилтэн, багш, сурагч, оюутан солилцоо, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх сургалт, аялал жуулчлалын хамтарсан бүтээгдэхүүн хөгжүүлэх, Жэжүгийн зах зээлд Өмнөговийг сурталчлах зэрэг бодит ажлуудыг эхлүүлэхээр талууд санал нэгдэв.
Өмнөговь аймаг нь говийн өвөрмөц байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааг боловсрол, хүний нөөцийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх зорилт тавьж байна.
Харин Жэжүгийн аялал жуулчлалын хөгжлийн туршлага, олон улсын боловсролын хөтөлбөр, хүний нөөц бэлтгэх тогтолцоог Өмнөговийн онцлогт нийцүүлэн нутагшуулах нь хоёр талын хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх чухал боломж болох юм.









