
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Дэмчогийн Эгшиг-2026” яруу найргийн наадам Өмнөговь аймгийн Ханбогд суманд өнөөдөр эхэллээ. Говийн тавдугаар ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн 223 жилийн ой тохиож байгаа бөгөөд өнөө жилийн наадамд 33 яруу найрагч газар газраас хүрэлцэн ирж яруу тансаг шүлэг юугаа өргөн барьж, уран үгсийг шигтгэсэн шүлгүүдээрээ үзэгч олныхоо сонорыг мялааж байна. Тус наадмын үеэр анхлан энэ наадмыг санаачлан зохион байгуулсан Д.Буянтогтох гуайд хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү яруу найргийн наадам эдүгээ 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Ажнай корпораци ивээн тэтгэж Өмнөговь аймгийн ЗДТГ, Ханбогд сумын ЗДТГ хамтран зохион байгуулж байна.
