Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгөөрөө аймгийнхаа хамгийн алслагдсан сумдыг авто замаар холбож буй анхны аймаг юм.
Даланзадгад-Гурвантэс чиглэлийн авто замын бүтээн байгуулалт нь “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй голлох бүтээн байгуулалтын нэг.

Даланзадгад-Гурвантэс чиглэлийн авто зам 220км үргэлжилсэн, харин энэ онд 15 км зам тавихаар төлөвлөсөн боловч сонгон шалгаруулалтын үйл явцтай холбоотойгоор тухайн ажил түр хойшилсон.
Гэвч Гурвантэс сум талаас угтуулан хэрэгжүүлж буй замын ажилд нэмэлтээр 10 км замын бүтээн байгуулалт энэ онд хийгдэж, нийт 25 км замыг үргэлжлүүлэн бүтээн байгууллаа.
Шинээр баригдсан 10 км замыг арваннэгдүгээр сард нээхээр төлөвлөж байна.
Алслагдсан сумдыг авто замаар холбох нь ард иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулахаас гадна баруун бүсийн эдийн засаг, аялал жуулчлал, үйлдвэрлэл, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөгжлийн гол бодлого юм.


“Нутгийн зам” нутгийн иргэдийнхээ итгэл, сэтгэл, зүтгэлээр ийнхүү урагшилсаар байна