Гурвантэс суманд Орон нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгө оруулалтаар 34 айлын орон сууцыг барьж тун удахгүй ашиглалтанд хүлээж авах гэж байна. Төрийн албан хаагчдаа дэмжиж хөдөө орон нутагт тав тухтай, тохилог орчинд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангах зорилгоор 5,9 тэрбум төгрөгний өртөгтэй тус барилгыг барьж ашиглалтанд оруулж хүлээж авахаар бэлэн болоод байна.