
Даланзадгад–Баяндалай–Гурвантэс чиглэлийн АЗЗ дугаартай 301.4 км авто замыг улсын чанартай автозамын ангилалд шилжүүлэн, засвар, арчлалтыг Зам, тээврийн яамнаас гэрээ байгуулсан “Авто замын машин, механизм” ХХК хариуцан ажиллаж байсан билээ.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан тус автозамыг орон нутагт эзэмшүүлэх гэрээг Зам, тээврийн яамтай байгуулж, цаашид засвар, арчлалт, хэвийн ашиглалтыг хангах болон бусад шаардлагатай ажлыг хууль, тогтоомжийн хүрээнд бие даан зохион байгуулах боломж бүрдэж байна.
Зам, тээврийн яам, Зам, тээврийн хөгжлийн төв, аймгийн Засаг даргын Тамгын газар, зам, засвар арчлалт хариуцсан компанийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж, актаар хүлээн авлаа.

Цаашид орон нутгийн авто замын ашиглалт, хамгаалалт, засвар арчлалтын ажлыг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж, тухай бүр засвар арчлалтыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.