
90 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал болж аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Т.Дөлбаяр, Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Мөнхмаа болон холбогдох албаны төлөөлөл оролцож байна.
Өмнөговь аймагт цаг уурын анхны станц 1936 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан түүхтэй. Түүнээс хойш 90 жилийн хугацаанд тус байгууллага өргөжин хөгжиж, байгаль, цаг уурын судалгаа шинжилгээ, урьдчилан мэдээлэх тогтолцоог бүрдүүлэн, аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж иржээ.

Өмнөговь аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ахмад буурлууд, нийт ажилтан, албан хаагчдадаа халуун баяр хүргэе.