
Монголын ногоон шилжилтийг дэмжих, дижитал технологид суурилсан байгаль орчны шинэ шийдлийг нэвтрүүлэх зорилготой “Gobi Carbon Hub” платформын нээлтийн үйл ажиллагаа Өмнөговь аймагт боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Засаг дарга, платформыг үүсгэн байгуулагчид, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд оролцож, платформын үйл ажиллагаа, зорилго, хэрэгжүүлэх шийдлүүдийн талаар танилцуулга сонслоо.


Тус платформ нь байгаль орчны салбарт дижитал технологийг нэвтрүүлэх, байгаль хамгаалал болон нүүрстөрөгчийн бүртгэл, тайлагнал, хяналт-шинжилгээний үйл ажиллагааг технологид суурилан хөгжүүлэхэд чиглэж байна.
Энэ нь байгаль орчны мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон хөгжлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.