
БНСУ-ын Жэжү өөртөө засах мужийн Халла их сургуулийн Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч болон холбогдох албаныхан Өмнөговь аймагт ажиллаж буй хүрээнд аймгийн удирдлагуудтай уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр боловсруулах чиглэлээр санал солилцлоо.

Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад БНСУ-д суралцах боломж, Жэжү Халла их сургуулийн сургалтын хөтөлбөр, суралцахын зэрэгцээ ажиллах боломж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад тавигдах шаардлага болон элсэлтийн талаарх мэдээллийг танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа.



💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Өдөрлөгөөр сурагчдад гадаадын их, дээд сургуульд суралцахад шаардлагатай бэлтгэл, мэргэжил сонголт, хэлний мэдлэгийн ач холбогдол болон цаашид хэрэгжүүлэх боломжтой боловсролын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулт өглөө.
Мөн арга хэмжээний үеэр Жэжү Халла их сургуулийн зүгээс Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн эмчийн өрөөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг хүлээлгэн өглөө.
Цаашид Өмнөговь аймаг, Жэжү Халла их сургууль хамтын ажиллагааг хэрэгжүүлэн сурагч, оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөр, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх болон боловсролын бусад хамтарсан хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.









