
Өмнөговь аймгийн 2027 оны төсвийн төслийг дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын байгууллагад хуульд заасан хугацаанд хүргүүллээ. Төсвийн төслийг боловсруулахдаа иргэдийн оролцоог хангаж, төсвийн хэлэлцүүлгээр гаргасан санал, зөвлөмжийг харгалзан үзлээ.

Төслийг Монгол Улсын Засгийн Газрын 2024-2028 үйл ажиллагааны хөтөлбөр, Өмнөговь аймгийн 2026–2030 оны хөгжлийн үндсэн чиглэл, Засаг даргын 2025–2028 оны “Өсөлттэй Өмнөговь” мөрийн хөтөлбөртэй уялдуулан боловсруулж, хүний хөгжил, өрхийн орлого, байгаль орчин, усны нөөц, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, цахим засаглал, тогтвортой аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлүүдийг тусгалаа.