
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, Цэргийн төв эмнэлгийн Поликлиникийн оношилгооны төвийн захирал, Анагаах ухааны доктор, клиникийн профессор, мэс заслын зөвлөх зэргийн эмч, дэд хурандаа Агваан-Осорын Ганбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Хүний гавьяат эмч” эрхэм хүндтэй цол хүртлээ.
Тэрбээр 2026 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр тохиосон Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ойн баярын өдөр төр, эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр, зүтгэлээ ийнхүү төрдөө үнэлүүлж, Монгол Улсын төрийн дээд шагнал хүртэж байна.
Тэрээр Цэргийн төв эмнэлгийн Гар, сарвуу, бичил мэс заслын тасгийн даргаар олон жил ажилласан бөгөөд өдгөө тус эмнэлгийн Поликлиникийн оношилгооны төвийн захирлын албыг хашиж байна.
Анагаах ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хүний эрүүл мэнд, амь насыг аврах үйлсэд хүчин зүтгэж яваа эрхэм таньд халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!