Өмнөговь аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдсан Номгон сумын 10 айлын орон сууц 2026 оны I улиралд ашиглалтад орж, айл өрхүүд тав тухтай, ая тухтай амьдрах нөхцөл бүрдээд байна.
Аймгийн Засаг даргын “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн энэхүү бүтээн байгуулалтын үр шимийг хүртэж буй иргэдийн амьдрал ахуй, орон сууцны нөхцөл байдалтай танилцахаар аймгийн Засаг дарга Н.Энхбат өнөөдөр Номгон суманд ажиллах үеэрээ, тус сумын "Хармагтай" багийн уугуул Б.Ажрахгүй гуайн гэрт зочилж, санал хүсэлт, сэтгэгдлийг нь сонслоо.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
Иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулж, ая тухтай, аюулгүй орчинд амьдрах боломжийг нэмэгдүүлэх нь орон нутгийн хөгжлийн гол зорилтын нэг юм. Цаашид сум орон нутагт ажиллаж амьдарч буй иргэдийг орон сууцжуулах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.