Аймгийн нийт нутгаар хур тунадас орсонтой холбоотойгоор 2026 оны 11-р сарын 16-ны өдрийн байдлаар иргэн сураггүй болсон 3 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулсны үр дүнд иргэдийг эсэн мэнд олсон. Мөн замын халтиргаа, гулгаанаас шалтгаалсан зам тээврийн ослын 2 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Иймд иргэдийг цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд техникийн бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх, бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байх, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.