

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөхөд өргөн барилаа.
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалт болон Сангийн сайдын 2012 оны 244 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”-ын 7.2 дахь заалтыг тус тус үндэслэн Өмнөговь аймгийн орон нутгийн 2027 оны төсвийн төслийг боловсруулж, аймгийн Засаг дарга Н.Энхбат аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөхөд өргөн барилаа.
Төсвийн төслийг боловсруулахдаа иргэдийн оролцоог хангаж, төсвийн хэлэлцүүлгийн үеэр иргэдээс гаргасан санал, зөвлөмж, Төрийн аудитын газраас төсвийн төсөлд өгсөн дүгнэлт, зөвлөмжийг харгалзан үзлээ.
Уг төсвийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Өмнөговь аймгийн 2026–2030 оны хөгжлийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2025–2028 оны “Өсөлттэй Өмнөговь” мөрийн хөтөлбөртэй уялдуулан боловсрууллаа.
Төсөвт хүний хөгжил, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, байгаль орчин, усны нөөцийг хамгаалах, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, цахим засаглал, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлийг тэргүүлэх зорилт болгон тусгасан байна.