
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд Өмнөговь аймгийн удирдлагууд говийн бүсийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, хур борооны усыг хуримтлуулах, хөв цөөрөм байгуулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, туршлагаа танилцуулна.
Өмнөговь аймаг 2021 оноос хойш нийт 23 хөв цөөрөм шинээр байгуулж, 3,123,102 м² ус хуримтлуулах хүчин чадлыг бий болгосон. Цаашид шинээр байгуулах хөв цөөрмүүдийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулагдсан бөгөөд хэрэгжүүлэхэд бэлэн байгаа юм.
COP17-ын оролцогч та бүхнийг хүрэлцэн ирж, Өмнөговь аймгийн усны нөөц, байгаль орчны асуудлаар мэдээлэл авч, санал, санаачилга, дуу хоолойгоо хүргэхийг урьж байна.
2026 оны 08 дугаар сарын 21
16:00–17:00 цаг
COP17 | Ногоон бүс | Павильон C2