
Монгол Улсад ус, цаг уурын алба үүсэж хөгжсөний 102 жил, Өмнөговь аймагт цаг уурын станц байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд Өмнөговь аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн шинэ барилгын нээлтийн ёслол боллоо.
Төвийн шинэ барилгыг 2025-2026 онд улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан бол 2026 онд орон нутгийн төсвөөс 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэн, оффисын тавилга, тоног төхөөрөмжөөр бүрэн хангажээ.

Шинэ барилга ашиглалтад орсноор алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, ус, цаг уур, орчны шинжилгээ, судалгааны үйл ажиллагааг орчин үеийн шаардлагад нийцсэн орчинд явуулах боломж бүрдэж байна.