
Аймгийн Засаг дарга Н.Энхбат Насан туршийн суралцахуйн төвийн албан хаагчдыг хүлээн авч уулзан, төвийн үйл ажиллагаа, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудал болон хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Насан туршийн суралцахуйн төв нь 2013 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд иргэдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, амьдралын хэрэгцээнд нийцсэн сургалт зохион байгуулах чиглэлээр ажиллаж байгаа юм. Тус төвөөс монгол бичиг, гадаад хэл, бүжиг, хоол үйлдвэрлэл, оёдол, гар урлал зэрэг сургалтаас гадна иргэдийн мэдлэг, хандлагыг төлөвшүүлэх нөлөөллийн сургалтуудыг зохион байгуулдаг.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Уулзалтын үеэр сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотоос ирдэг болон аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, төрийн байгууллагуудын хаяг, албан хэрэгцээнд үндэсний монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын монгол бичиг болон гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулах талаар санал дэвшүүлэв. Мөн уул уурхайн компаниудад сургалт зохион байгуулахад бодлогын дэмжлэг үзүүлэх, сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, томилолт болон сургалт зохион байгуулахтай холбоотой зардлын асуудлыг шийдвэрлэх, иргэдийн насан туршийн суралцахуйг дэмжсэн аймаг болох зорилтын хүрээнд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо. Түүнчлэн үйлчилгээний байгууллагуудын соёлыг сайжруулах, зочид буудлын хүлээн авах ажилтнуудад хүний амь нас аврах болон эмнэлгийн анхан шатны тусламжийн сургалт зохион байгуулах зэрэг саналыг уулзалтаар хөндөв.
Аймгийн Засаг дарга болон Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд дээрх санал, хүсэлтийг сонсож, иргэдийн насан туршийн суралцахуйг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа.









