
Уулзалтаар ХСҮТөвийн эмч нар улсын хэмжээнд гарч байгаа хавдрын өвчлөл тэр дундаа Өмнөговь аймагт хорт хавдрын өвчлөл ямар байгаа, ямар төрлийн хавдар зонхилон тохиолдож байгаа талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн Өсөлттэй Өмнөговь хөтөлбөрийн хүрээнд иргэдийн эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулж ЭРҮҮЛ ЭЛЭГ хөтөлбөр, ХАВДРЫН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭ, ЯВУУЛЫН ҮЗЛЭГ зэргийг орон нутгийн зүгээс бодлогоор явуулж байгаад мэргэжлийн эмч нар талархалтай хандаж байлаа.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Өмнөговь аймгийн хувьд хавдрын өвчлөлөөр өвдсөн тохиолдол 21 аймагтай харьцуулахад харьцангуй бага байгаа хэдий ч дотор элэг, ходоодны хавдар зохилон тохиолдож байгааг мэргэжлийн байгууллага онцлоод энэ чиглэлд цаашид хамтран анхаарч ажиллах талаар ярилцлаа.
Уулзалтын дараа аймгийн удирдлагууд БОЭТөвд “ Хавдарын эсрэг аян”ны нээлтэнд оролцоно.










