Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Цогтцэций суманд үерийн усны хамгаалалтын сувгийн ажил гэрээт хугацаанд үргэлжилж байна.
Тус сумын нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, онцлогт нийцүүлэн боловсруулсан зураг төслийн дагуу нийт 2.6 км урт үерийн усны хамгаалалтын суваг байгуулах ажлыг хэрэгжүүлж байгаа юм.
Үерийн хамгаалалтын сувгийг ашиглалтад оруулснаар Цогтцэций сумын нутаг дэвсгэрт борооны уснаас үүдэн үүсдэг хүндрэл, эрсдэлийг бууруулах, инженерийн дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэх юм.