
Нутаг орныхоо хөгжил дэвшил, үр хүүхэд, хойч үеийнхээ сайн сайхны төлөө эрдэм оюун, хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлээ зориулсан нийт ахмад буурлууддаа чин сэтгэлийн баярын мэнд хүргэе.
Та бүхний бүтээсэн хөдөлмөр, амьдралын арвин туршлага, үнэт сургааль нь өнөөдрийн бидний амьдралын бат бөх суурь, ирээдүй хойч үеийнхний үнэт өв билээ.
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат